2014/02/26

Dredd бууж өгөхгүй, дараагийн анги хийгдэнэ

Өнгөрөгч 2012 онд Lionsgate кино компани комик номноос сэдэвлэн бүтээсэн "Dredd" шинэжлэх ухааны уран зөгнөлт киног гаргасан. Ойролцоогоор 50$ сая ам.доллараар бүтээн ихээхэн найдлага тавьж уг киног гаргасан хэдий ч тухайн үед нийт кино зах зээлээс 35$ сая ам.долларын орлог олж ашиггүй ажилласан юм. Хэдийгээр ийнхүү ашиггүй ажилласан ч Dredd киноны DVD борлуулагдаж эхлэсний дараагаар кино уран бүтээлчдэд таатай мэдээлэл очсон. Киноны DVD борлуулалтын орлого тэдний алдагдлыг нөхөж байна.

Ямартай ч кино уран бүтээлчдэд гэрэл харагдаж эхлэсэн бололтой. Саяхан Dredd киноны фены асуусан Dredd 2 киноны талаарх асуултанд жүжигчин Karl Urban хариулахдаа тус киноны зохиолч, продюсер Alex Garland болон кино студитэй хамтарсан яриа хэлэлцээр хийж байгаа гэсэн байна.

Тэгэхлээр тэдэнд хэр их итгэл үлдсэнг цаг хугацаа харуулах бизээ.