2014/02/25

DreamWorks-ийн Shrek анимешин 2015 онд гарах сураг гарав

Shrek франчайзийн сүүлийн анги 2010 онд гарсан Shrek Forever After кино хойд америкийн кино зах зээлээс 239$ сая ам.доллар олж бусад цувралыгаа бодвол амжилт муу байсан хэдий ч дэлхийн зах зээлээс нийт 750$ сая ам.долларыг олж франчайзийн нийт орлогоо 2.9$ тэрбум ам.долларт хүргэж ашигтай ажилласан. Мэдээж Shrek цувралыг 4 дэх ангиар нь эцэслэж байна гэж тухайн үед мэдэгдэж байсан ч энэ их ашиг орлогыг авчирсан бүтээгдэхүүний хувьд дараагийн ангийн тухай яриа гарах нь дамжиггүй байлаа. Тэгвэл энэ талаар DreamWorks Animation-ний захирал Jeffrey Katzenberg сонирхол татахуйц мэдээллийг Fox Business Network-д өгсөн ярилцлагынхаа үеээр өгчээ.
"Бид Merlin-тэй хамтран шинэ зүйл бүтээхээр хичээж байна. Бид Shrek болон түүний ертөнцийг давтагдашгүй өвөрмөц байна гэж бодож байна."
гэсэн байна. Албан бус мэдээллээр бол Shrek-ийн дараагийн ангийг ирэх 2015 онд гаргах тухай яригдаж байна. Хэрэв 2015 онд шинэ анги гарвал эхний (update) ангиас 9 жилийн дараа гарах нь.