2014/02/25

Box office: 20140224 The Lego Movie

 1. The Lego Movie: Өнгөрөгч 7 хоногт: $31.4 сая, нийт: $183.2 сая
2. 3 Days to Kill: Өнгөрөгч 7 хоногт: $12.3 сая, нийт: $12.3 сая
3. Pompeii: Өнгөрөгч 7 хоногт: $10 сая, нийт: $10 сая
4. RoboCop: Өнгөрөгч 7 хоногт: $9.4 сая, нийт: $43.6 сая
5. The Monuments Men: Өнгөрөгч 7 хоногт: $8.1 сая, нийт: $58 сая

6. About Last Night: Өнгөрөгч 7 хоногт: $7.4 сая, нийт: $38.2 сая
7. Ride Along: Өнгөрөгч 7 хоногт: $4.7 сая, нийт: $123.2 сая
8. Frozen: Өнгөрөгч 7 хоногт: $4.4 сая, нийт: $384.1 сая
9. Endless Love: Өнгөрөгч 7 хоногт: $4.3 сая, нийт: $20.1 сая
10. Winter's Tale: Өнгөрөгч 7 хоногт: $2.1 сая, нийт: $11.2 сая

3 Days to Kill

Director: McG
Stars: Kevin Costner, Hailee Steinfeld, Connie Nielsen
imdb: 6.3

2000 оноос хойш дорвитой гол дүр бүтээгээгүй жүжигчин Kevin Costner-ийн шинэ кино байна. Энэ удаад тэрээр CIA агент Ethan Renner-ийн дүрийг бүтээжээ. Кинонд Ethan Renner сүүлчийн гэж хэлж болох даалгавраа авах бөгөөд энэ даалгавар нь түүнээс тусдаа амьдрах болсон охинтой нь холбоотой болж үйл явдал өрнөх ажээ. Relativity Media-аас 28$ сая ам.доллараар бүтээсэн энэхүү кино өнгөрсөн 7 хоногт 12$ сая ам.доллар олсон байна.




Pompeii

Director: Paul W.S. Anderson
Stars: Kit Harington, Emily Browning, Kiefer Sutherland
imdb: 6.4

Resident Evil франчайзийн найруулагч Paul W. S. Anderson-ны шинэ кино. Pompeii кинонд Мэ 79 онд Везувийн галт уул (Mount Vesuvius) хүчтэй оргилж 30 мянган хүн амтай байсан Помпей хотыг нөмрөн авах тэр үед хайр дурлал, хүч тэмцэл хослон буй нэгэн түүхийг өгүүлэх юм. Киноны дүрүүдэд Kit Harington (HBO’s Game of Thrones), Emily Browning, Kiefer Sutherland нар тоглож байна.