2014/02/17

Box office: 20140217 The Lego Movie


1. The Lego Movie: Өнгөрөгч 7 хоногт: $48.8 сая, нийт: $129.1 сая
2. About Last Night: Өнгөрөгч 7 хоногт: $27 сая, нийт: $27 сая
3. RoboCop: Өнгөрөгч 7 хоногт: $21.5 сая, нийт: $26.4 сая
4. The Monuments Men: Өнгөрөгч 7 хоногт: $15 сая, нийт: $43.7 сая
5. Endless Love: Өнгөрөгч 7 хоногт: $13.4 сая, нийт: $13.4 сая


6. Ride Along: Өнгөрөгч 7 хоногт: $8.8 сая, нийт: $116.1 сая
7. Winter's Tale: Өнгөрөгч 7 хоногт: $7.8 сая, нийт: $7.8 сая
8. Frozen: Өнгөрөгч 7 хоногт: $5.9 сая, нийт: $376 сая
9. Lone Survivor: Өнгөрөгч 7 хоногт: $4.1 сая, нийт: $118.4 сая
10. That Awkward Moment: Өнгөрөгч 7 хоногт: $3.3 сая, нийт: $21.4 сая

About Last Night

Director: Steve Pink
Stars: Kevin Hart, Michael Ealy, Regina Hall
imdb: 6.3

1986 оны ижил нэрт киног remake хийж бүтээсэн романтик инээдмийн кино өнгөрөгч валентины баяраар үзэгчийн хүртээл боллоо. Жүжигчин Kevin Hart, Michael Ealy, Regina Hall, Joy Bryant нарын бүтээсэн энэхүү кинонд хоёр хос бааранд учирч унтлагын өрөөнд тэдний аялал үргэлжилсний эцэст жинхэнэ амьдралтай нүүр тулж байгааг хошин хэлбэрээр харуулсан байна. 13$ сая ам.долларын өртөгөөр бүтсэн About Last Night кино нээлтийн 7 хоногтоо 29$ сая ам.долларыг олсон юМ.



RoboCop

Director: José Padilha
Stars: Joel Kinnaman, Gary Oldman, Michael Keaton
imdb: 6.7

АНУ-ын Detroit хотын бахархал болсон 1987 оны RoboCop кино дахин хийгдсэн нь энэ. 2005 оноос дахин хийгдэхээр яригдаж эхэлсэн энэхүү киног Португал хэл дээр бүтээсэн Elite Squad киногаараа 2007 онд Golden Bear хүртэж байсан Бразил найруулагч José Padilha бүтээж, гол дүрд Швейд гаралтай жүжигчин Joel Kinnaman тогложээ. 2028 онд Detroit хотын чадварлаг цагтаа Alex Morphy осолд орж улмаар өөрийн биений хагас хүртэл роботжуулсанаар кино үргэлжлэх болно.



Endless Love

Director: Shana Feste
Stars: Gabriella Wilde, Alex Pettyfer, Bruce Greenwood
imdb: 5.8

Мөн л 1981 оны ижил нэрт киног дахин бүтээсэн кино байна. Романтик драм төрлийн энэхүү киног залуу найруулагч Shana Feste бүтээжээ. Universal Pictures кино компаниас гаргасан уг хайрын кино хайрын баяр гэгдэх валентины өдөр нээлтээ хийж тус өдрийн кино үзвэрийн сонголтоор орлого олох төлөвлөгөөтэй байсан нь гарцаагүй. Энэ зорилгодоо ирэх 7 хоногт хүрэх байх гэж найдаж байна. Учир нь 20$ сая ам.долларын өртөгөөр бүтсэн Endless Love кино маань өнгөрөгч 7 хоногт boxoffice-с 13$ сая ам.долларыг олжээ.



Winter's Tale

Director: Akiva Goldsman
Stars: Colin Farrell, Jessica Brown Findlay, Russell Crowe
imdb: 6.0

Америкийн зохиолч Mark Helprin-ий ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн ид шид, драм төрлийн Winter's Tale кино мөн валентины өдрөөр нээлтээ хийлээ. Киног 2001 оны A Beautiful Mind киноны зохиол дээр ажиллаж Oscar хүртсэн Akiva Goldsman бичиж найруулсан байна. Гол дүрүүдэд Colin Farrell, Jessica Brown Findlay, Russell Crowe, Jennifer Connelly нар тогложээ.