2014/02/10

Box office: 20140210 The Lego Movie



1. The Lego Movie: Өнгөрөгч 7 хоногт: $69.1 сая, нийт: $69.1 сая
2. The Monuments Men: Өнгөрөгч 7 хоногт: $22.7 сая, нийт: $22.7 сая
3. Ride Along: Өнгөрөгч 7 хоногт: $9.4 сая, нийт: $105.2 сая
4. Frozen: Өнгөрөгч 7 хоногт: $6.9 сая, нийт: $368.7 сая
5. That Awkward Moment: Өнгөрөгч 7 хоногт: $5.5 сая, нийт: $16.8 сая

6. Lone Survivor: Өнгөрөгч 7 хоногт: $5.3 сая, нийт: $112.6 сая
7. Vampire Academy: Өнгөрөгч 7 хоногт: $4.1 сая, нийт: $4.1 сая
8. The Nut Job: Өнгөрөгч 7 хоногт: $3.8 сая, нийт: $55.1 сая
9. Jack Ryan: Shadow Recruit: Өнгөрөгч 7 хоногт: $3.6 сая, нийт: $44.5 сая
10. Labor Day: Өнгөрөгч 7 хоногт: $3.2 сая, нийт: $10.2 сая

The Lego Movie

Director: Phil Lord, Christopher Miller
Stars: Will Arnett, Elizabeth Banks, Craig Berry
imdb: 8.7

Тоглоом үйлдвэрлэгч Lego компани өөрсдийн брэндийг илүү олонд хүргэх зорилгоор Warner Bros кино компанитай хамтран 2008 оноос энэхүү төслийг эхлүүлсэн юм. The Lego Movie кино нь адал явдалт, инээдмийн төрлийн анимешин кино болж гарч байна. Найруулагчаар Cloudy with a Chance of Meatballs киноны найруулагчид болох Phil Lord, Christopher Miller нар мөн хамтран ажиллажээ. Тус киног нийт 60$ сая ам.долларын өртөгөөр бүтээн өнөөдрийн байдлаар boxoffice-с 87$ сая ам.долларын орлого цуглуулаад байна.



The Monuments Men

Director: George Clooney
Stars: George Clooney, Matt Damon, Bill Murray
imdb: 6.7

Нэрт жүжигчин George Clooney-ийн бүтээсэн намтарчилсан драм төрлийн кино. Дэлхийн 2-р дайны үеийн түүхийг харуулах уг киног зохиолч Robert M. Edsel-ийн The Monuments Men: Allied Heroes, Nazi Thieves and the Greatest Treasure Hunt in History номноос сэдэвлэн бүтээжээ. Кинонд дайны хөлд үрэгдэж болзошгүй болсон урлагийн бүтээлүүдийг аврахаар зорьж буй цэрэг эрсийн тухай өгүүлж байгаагаараа уг кино дайнтай кинонуудаас өөр илэрхийлэлтэй болсон гэж хэлж болохоор байна.



Vampire Academy

Director: Mark Waters
Stars: Zoey Deutch, Lucy Fry, Danila Kozlovsky
imdb: 6.9

Зохиолч Richelle Mead-ийн Best-selling болж байсан Vampire Academy гэх 6-н цуврал романаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд хагас хүн, хагас вампир Rose Hathaway нь Moroi хамгаалагч болон манай ертөнцийг цусанд дурлагчдаас хамгаалж буй талаар харуулах юм.