2014/02/11

Киноны шилдэг хөгжмөөс хүргэх Best of Playing Love тоглолт ирэх сард болно

Монгол Улсын филармоны Морин Хуурын Чуулга Жил бүр уламжлал болон тоглох болсон Playing Love тоглолтыг кино сонирхогчид андахгүй болсон бизээ. Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмөөс эгшиглэнт морин хуураар танд хүргэх энэ удаагийн тоглолт Best of Playing love гэдгээрээ онцлог болох нь. Тоглолт ирэх 2014 оны 3-р сарын 6,7-ны өдрүүдэд 17:00 цагт Соёлын төв Өргөөний концертын танхимд болно.



Best of Playing love тоглолтоор
  • Сэцэн мандухай
  • Энэ хүүхнүүд үү
  • Үхэж үл болно
  • Dae jang guem
  • Таньруу нүүж явна
  • The Legend of 1900
  • Мөнх тэнгэрийн хүчин дор
  • Pirates of the caribbean
  • Merry christmas Mr.Lawrence
  • Тод магнай
  • Ну погоди
  • Gladiator
  • Casino royal the james bond
  • Skyfall
  • Аравт
  • The good, the bad and the ugly