2014/02/05

Аз жаргалын шок МУСК албан ёсны trailer, poster

Fantastic production, F-Studio-ийн бүтээл "Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны кино энэ сарын 12-д кино театруудын дэлгэцнээ гарна. Зохиолч, найруулагчаар Б.Тамир, продюсераар Н.Баяраа, С.Сарантуяа нар ажилласан. Гол дүрүүдэд М.Баярбат, Б.Одончимэг нар тоглож Г.Золбоот, ж.Оюундарь, Б.Навчаа, Б.Отгонбат, Э.Алдар, М.Бадамцэцэг, Б.Баярсайхан, Ш.Жавхлан, О.Отгонбат, Б.Барслхагва нар оролцжээ.


Гэр бүлийн аз жаргал юунд дээр оршдог бэ? Залуу насны гал халуун хайр дурлал үл ойлголцол ээдрээтэй адармаатай нэгэн залуу гэр бүлийн түүх өрнөн. Эмэгтэй хүн эрэгтэй хүний ертөнцөөр эр хүнийг ойлгож мэдрэх эрэгтэй хүн эмэгтэй хүний ертөнцөөр эмэгтэй хүнийг ойлгож мэдрэх энэ бол Аз жаргалын шок киноны үйл явдал юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс орчлон ертөнц дээр бий болсон цагаас эхлэн тэдний хамгийн том ялгаа бол жендерийн асуудал байсаар ирсэн юм.