2014/02/13

Аз жаргалын шок МУСК Making the movie

Залуу найруулагч Б.Тамирын найруулга, Fantastic production, F-Studio-ийн хамтын бүтээл "Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Б.Тамирын хувьд тэрээр өмнө нь Амингоо богино хэмжээний киног найруулан үзэгчдэд хүргэсэн бөгөөд "Аз жаргалын шок" кино түүний анхын бүрэн хэмжээний киноны найруулгын ажил нь болж байна.

Тус киноны продюсер Н.Баяраа, С.Сарантуяа, гол дүрд тоглосон жүжигчин М.Баярбат, Б.Одончимэг нар ажилласан.

Ингээд Гэр бүлийн аз жаргал чухамхүү юун дээр оршин тогтдогийг харуулахыг зорьсон "Аз жаргалын шок" уран сайхны киноны хэрхэн бүтсэн талаарх нэвтрүүлгийг болон шинэхэн poster-уудыг хүргэж байна.