2014/02/18

Avengers: Age of Ultron киноны зураг авалт эхэлжээ

Marvel Studios, Walt Disney Studios нарын хамтран бүтээх "Avengers: Age of Ultron" киноны шинэ мэдээлэл гарсан байна. Ирэх 2015 оны 5-р сарын 1-нд үзэгчдэд хүргэхээр төлөвлөгдөөд буй энэхүү киноны зохиолч, найруулагчаар 20012 онд гарсан The Avengers киноны зохиол, найруулга дээр ажилласан Joss Whedon дахин ажиллах юм. Жүжигчдийн бүрэлдэхүүнд өмнөх анги дээр оролцсон жүжигчид бүгд оролцож байгаа бөгөөд энэ удаад кинонд шинээр мөн баатрууд нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна.

Киноны зураг авалт өнгөрөгч 7 хоногийн мягмар гарагт эхлэжээ. Сонирхолтой нь зураг авалтыг Өмнөд Африкийн Johannesburg хотноо авч эхлүүлсэн байна. Johannesburg хотын зураг авалт 2x7 хоногийн турш үргэлжлэнэ гэжээ. Зураг авалтын үеээр Elizabeth Olsen, Aaron Taylor-Johnson нар оролцсон байна. Тэд Scarlet Witch, Quicksilver гэсэн дүрүүд дээр ажиллаж байж магадгүй юм.

Hulk-ийн хэсгийн зураг авалт хийгдэж байгаа нь.

Мэдээллийн эх илгээсэн Timmy-д баярлалаа.