2014/02/18

Avatar киноны үргэлжлэлийн талаар James Cameron мэдээлэл өглөө

Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой киногаар нэрлэгдэх болсон Avatar киноны дараагийн ангийн ажлын талаар найруулагч James Cameron бага зэргийн мэдээлэл өгсөн байна.Түүний хэлж байгаагаар яг одоо тэд киноны зураг авалтанд ашиглагдах програм хангамжийн хөгжүүлэлтийн ажил дээр явж байгаа юм байна. Харин James Cameron-ны хувьд киноны зохиол дээрээ нухацтай ажиллаж байгаа гэнэ. Ямартай ч тэрээр цоо шинэ ертөнц, цоо шинэ соёлыг үзэгчдэд хүргэхээ амласан байна.


Зураг авалтын хувьд Peter Jackson-ны  The Hobbit киноны адилаар High Frame Rate-р зураг авалт хийхээр судалж байгаа бөгөөд эцэслэж шийдэгүй байгаа ажээ.

Жүжигчин Sam Worthington, Zoe Saldana, Stephen Lang нар Avatar киноны дараагийн ангиудад тоглохоор гэрээнд гарын үсэг зурцгааж баталгаажуулсан талаар өмнө мэдээллэсэн. 2016, 2017, 2018 оны 12-р саруудад нээлтээ хийх Avatar киноны үргэлжлэл ангийн продакшн ажлууд энэ оны эцсээр эхлэхээр зэхээд байгаа юм байна.