2014/02/06

Агиймаа, Ганбаа /Motive/ - Зүрх минь чамруу (Аз жаргалын шок OST)

Fantastic Production, F-Studio хамтын бүтээл "Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны киноны дууны видео бэлэн болсон байна. "Зүрх минь чамруу" дууг дуучин Агиймаа болон Motive хамтлагийн дуучин Ганбаа нар хамтран дуулсан байна. тус дууны үгийг Mask production-ны жүжигчин Цоож, аяыг Г.Хишигбүрэн бичжээ.

"Аз жаргалын шок" киноны найруулагчаар Б.Тамир, продюсерээр Н.Баяраа, С.Сарантуяа нар ажилласан. Гол дүрд М.Баярбат, Б.Одончимэг нар тогложээ. Кино ирэх долоо хоногт буюу 2014 оны 2-р сарын 12-нд нээлтээ хийнэ.