2014/01/16

"Зоорь" аймшгийн киноны анхны trailer

2014 оны анхны Монгол киноны үзвэрүүдийн сонголтонд нэгэн өвөрмөц бүтээл удахгүй орох гэж байна. Зохиолч Ууганбаярын "Шулмын инээд" номны "Зоорь" аймшгийн өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн мөн ижил нэрт "Зоорь" аймшгийн кино 2014 оны 1-р сарын 22-нд нээлтээ хийхээр болсон байна. Киноны найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, продюсераар Ө.Мөнгөнтулга ажилласан. Гол дүрүүдэд Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Анужин, Э.Хүслэнт, Б.Анхбаяр, Э.Уянга нар тогложээ.

Ингээд Film 13, STS Pictures, Zaya'Sh Studio, Royal music records нарын хамтран бүтээсэн "Зоорь" аймшгийн киноны анхны teaser trailer-г хүргэж байна.