2014/01/21

"Төрийн дайсан 2" МУСК ирэх 2015 онд гарна (+teaser trailer)

Absolute pictures, Монгол кино нэгтгэлээс 2009 онд бүтээсэн "Төрийн дайсан" уран сайхны киноны үргэлжлэл анги "Төрийн дайсан 2" уран сайхны кино хийгдэхээр болсон. Уг киноны ажил үргэлжилж байгаа бөгөөд кино багийнхан саяхан teaser-г цацлаа. "Төрийн дайсан 2" уран сайхны кинонд гэмт хэргийн сүлжээ, улс төрийн аллагын талаарх шинэ түүхийг харуулах юм байна. Киноны найруудлагчаар П.Дэлгэрбаяр, продюсерээр М.Болд нар ажиллана. Гол дүрүүдэд М.Мягмар, О.Долгор, Э.Чинзориг, Э.Мөнхтөр, С.Батчимэг нар тоглоно.

"Төрийн дайсан 2" уран сайхны кино ирэх 2015 онд нээлтээ хийнэ.