2014/01/13

Tom Hanks-ийн The Terminal киноны үйл явдал монгол залууд тохиолдож байна

2004 онд Steven Spielberg бүтээж Tom Hanks гол дүрд нь тоглосон The Terminal кинонд Viktor Navorski жижигхэн шалгаанаас болж хил нэвтэрч чадалгүй тэндээ амьдрах болдог. Иймэрхүү явдал бодит амьдрал дээр ихээхэн тохиолддог. Саяхан Ed Snowden-д тохиолдсон. Тэгвэл яг Terminal киноны явдал Туркийн Стамбул хотын нисэх буудал дээр нэгэн монгол залууд тохиолдоод байгаа ажээ. Өнгөрөгч 2013 оны 11-о сард гэрлүүгээ харих онгоцноос хоцорсон Т.Батгэрэл гэх энэ залуу уг нисэх буудалд бараг 3 сар болж байгаа гэнэ.

Тэрээр гар утсаа гээж дээр нь мөнгөгүй болсон тул буцах тасалбар авч чадалгүй байсаар байгаа юм байна. зураг зурах авъяастай байсан тулдаа хүмүүсийн хөрөг зургийг зуран мөнгө олж байгаа хоол ундтай байгаа гэнэ.