2014/01/23

The Raid 2 шүүмжлэгчдэд таалагджээ

Тэднийг үндсээр нь л устгахгүй бол энэ хот түүний гэр бүл хэзээ ч амар тайван байж чадахгүй. Тиймээс л Рама өөрийгөө золиослож дээрэмчдийн харанхуй ертөнц рүү шударга ёсыг тогтоохоор орох болно. Гэхдээ түүнийг өөрөөс нь өөр хэн ч цагдаа гэж танихгүй. Энэ бол найруулагч Gareth Evans-н бүтээл The Raid киноны 2-дугаар ангийн үйл явдал.
Шинэ ангийн талаар кино шүүмжлэгчид маш өндөр сэтгэгдэлтэй байгаа сурагтай. Ямартай ч эхнээсээ энэ оны хамгийн сонирхолтой,тулаант кино гэж дүгнээд байна. Кино ирэх 3 сарын 28-д олон улсын нээлтээ хийх бөгөөд одоогоор томоохон кино наадмуудын дэлгэцнээ гараад байгаа ажээ. Ингээд та бүхэнд киноны шинэ трайлэрийг хүргэе.

 Киноны талаарх өмнөх мэдээллүүдийг эндээс үзээрэй.