2014/01/23

Takashi Miike, Tom Hardy-н хамтарсан төсөл цуцлагдлаа

Дэлхийн 2-дугаар дайны үеийн японы якуза нар болон нэгэн америк офицерийн тухай өгүүлэх онц сонирхолтой "The Outsider" кино төсөл дахин хойшлогджээ. Шалтгаан нь продюсерүүд болон кино төслийн багийнхан хоорондоо зөвшилцөлд хүрч чадаагүйгээс болсон байна. Хэрвээ уг төсөл амжилттай хэрэгжсэн бол гол дүрүүдэд холливүүдийн алдарт жүжигчин Tom Hardy тоглож киног японы нэрт кино найруулагч Takashi Miike найруулах байсан юм. 
2011 оны хар жагсаалтад орж байсан Andrew Baldwin-ы ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээх төслийн ажил одоогоор хэрхэх нь тодорхойгүй байна.