2014/01/17

Sam Worthington, Zoë Saldana нар Avatar киноны 2, 3, 4-р ангид тоглоно

Найруулагч James Cameron-ий 2009 онд бүтээсэн "Avatar" киноны дараагийн ангиуд хийгдэхээр аль хэдийнэ зарлагдсан. Энэ жилийн сүүлээр продакшин ажилдаа орохоор төлөвлөөд байгаа Avatar киноны удаах ангид эхний ангийн гол дүрүүдэд тоглосон жүжигчин Sam Worthington, Zoë Saldana нар мэдээж дахин тоглоно. Тэгвэл Pandora-д өрнөх үйл явдлын эзэд Avatar киноны дараагийн 3 ангид тоглох болсонг James Cameron болон  20th Century Fox кино компани албан ёсоор өнгөрөгч мягмар гарагт мэдээллэжээ.


2,8$ тэрбум ам.долларын орлого олж, гурван Oscar, хоёр Golden Globe-ийн шагнал хүртсэн "Avatar" киноны удаах анги Avatar 2 кино ирэх 2016 оны 12-р сард дэлгэцнээ гарна.