2014/01/09

Paul Blart: Mall Cop инээдмийн киноны үргэлжлэлийг хийнэ

Кино уран бүтээлчид амжилттай болсон киногоо үргэлжлүүлэх нь шинэ кино бүтээснээс эрсдэл багатай гэж үзэх болсоор удаж байна. Үүний нэгэн адил инээдмийн киноны жүжигчин Kevin James өөрийн 2009 онд Steve Carr-тай хамтран бүтээсэн Paul Blart: Mall Cop киногаа үргэлжлүүлэхээс сэтгэл шулуудаад байгаа гэнэ. Учир нь уг кино 26$ сая ам.долларын бага зардлаар бүтэж 200$ сая ам.долларын их орлого олсон. Тэгэхлээр James-д сайхан бизнес харагдаж байгаа нь лавтай. Үүгээр зогсохгүй тэрээр бага зардлаар бүтдэг Grown Ups кинонуудаа ч үргэлжлүүлсээр байгаа.


Paul Blart: Mall Cop киноны удаах ангийн талаар Kevin James болон Columbia Pictures-ийнхэн ярилцаад эхэлсэн. Киноны найруулагчаар Andy Fickman (Parental Guidance 2012) ажиллахаар сонгогдоод байна. Харин зохиол Nick Bakay (Sabrina, the Teenage Witch)-тай Kevin James хамтрах бөгөөд мөн л киноныхаа гол дүрд тоглохоор ярилцаад байгаа ажээ.