2014/01/07

Санхүүгийн боловсролын тухай телевизийн олон ангит киноны зохиолч сонгон шалгаруулах зар

Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран Ядуурлыг бууруулах Япон улсын сангаас санхүүжиж буй "Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа болно.

Төслийн зорилго нь "Хадгаламж, зээлийн хоршоодын  чадавхийг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх" явдал юм.

Энэ төслийн хүрээнд бага дунд орлоготой иргэдийн санхүүгийн мэдлэгийн хэрэгцээ, тулгамдаж буй санхүүгийн үйлчилгээний бэрхшээлийг тодорхойлж, өрхийн санхүүгийн удирдлага, санхүүгийн үйлчилгээний талаарх үндсэн ойлголтыг нэмэгдүүлж, улмаар санхүүгийн үйлчилгээнд хамрагдах хүртээмжийг сайжруулах юм.

Үүний тулд олон улсын байгууллагын болон энэхүү төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд тулгуурлан хуримтлал, зээл, даатгал болон төрийн санхүүгийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг телевизийн олон ангит уран сайхны киногоор дамжуулан иргэдэд хүргэх зорилгоор кино зохиолчийг СЗХ сонгон шалгаруулж авна.

Кино зохиолчийн гүйцэтгэх ажил, үүрэг:

Кино зохиолч нь төслийн зөвлөхийн тодорхойлсон, санхүүгийн боловсролын мессежүүдийг агуулсан, иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах зорилготой, телевизийн 26 ангит уран сайхны киноны зохиолыг бичнэ. Кино зохиол бичих ажлыг дараах 2  шаттайгаар гүйцэтгэнэ.  
Үүнд:
1 дүгээр үе шат:
  1. Кино нь нийт 26 ангитай байх бөгөөд 26 ангит киноны  ерөнхий  санаа (синопсис) болон үйл явдлын дарааллыг анги бүрээр дэлгэрэнгүй боловсруулна. 
  2. Туршилтаар хийгдэх эхний 2 ангийн зохиолыг бичнэ, Анги тус бүрийн үргэлжлэх хугацаа 30 минут).,
2 дугаар үе шат:
  1. Туршилтын 2 ангит киног зорилт бүлэгт үзүүлэх бөгөөд үр дүнд үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо киног үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн тохиолдолд киноны ерөнхий санааг дахин боловсруулах,
  2. Дараагийн 24 ангийн зохиолыг бичнэ.
  3. Кино зохиолч зохиол бичих явцдаа Санхүүгийн зохицуулах хороо болон төслийн зөвлөхийн өгсөн зөвлөмжийг кино зохиолд тусгана.
Тавигдах шаардлага:
Утга зохиол, сэтгүүл зүй, урлаг, нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн;
Кино зохиол бичиж байсан, 3-аас доошгүй жилийн  туршлагатай байх;
Байгууллагууд болон телевиз, продюсерийн захиалгаар кино зохиол бичиж байсан;
Бичсэн зохиолоор бүрэн ба богино хэмжээний кино болон цуврал кино, зохиомж хийгдсэн;
Боловсрол олгох, зан төлөв өөрчлөх чиглэлээр зохиол бичиж байсан туршлагатай бол сайн
Багаар ажиллах чадвартай;
Уран сэтгэмж сайтай
Санхүүгийн боловсролын мэдлэгтэй байвал бол давуу тал болно.

Дээрх шаардлагыг хангаж буй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиолч нар дараах материалуудыг бүрдүүлэн доор дурдсан хаягаар 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэүү.

Бүрдүүлэх материал:
Кино зохиол бичих хүсэлтээ илэрхийлсэн захидал,
26 ангит киноны ерөнхий санаа (синопсис)
Өөрийн намтар, ажлын туршлага, дипломын хуулбарууд
Өмнө бичиж байсан уран бүтээлүүдийн жагсаалт, хуулбар

Хаяг:  
Санхүүгийн Зохицуулах Хороо
Бичил Санхүүгийн Газрын
Дарга Н.Оюунчимэг
Чингэлтэй дүүрэг, Бага тойруу - 5
Жи мобайл байр, 308 тоот

Нэмэлт мэдээллийг 311780, 70117041 дугаарын утсаар холбоо барьж авна уу.
Сонгон шалгаруулалт болон гэрээ нь АХБ-ны Зөвлөх сонгон шалгаруулах журмын дагуу явагдана