2014/01/16

Hollywood Монголын тухай инээдмийн кино хийхээр судалж байна

Thor, Killer зэрэг кинонууд дээр ажиллаж байсан киноны зураг авалтын орчин судалгааны мэргэжилтэн Janice polley монголд ирж нэгэн киноны зураг авалтын байршлыг судалж байгаа гэнэ. Энэхүү кино нь Монгол улс социализмын үеээс ардчилсан нийгэмд хэрхэн шилжсэн талаарх инээдмийн кино байх гэнэ. Зураг авалт ирэх 6 сард эхлэнэ гэж яригдаж байна.

Монголд hollywood-ийнхан монголчуудын тухай инээдмийн кино үнэхээр хийх бол монгол borat болохвий гэж нэг хэсэг нь эмээж байх шиг байна. 2006 оны Borat кино гарсны дараагаар Kazakhstan улс ихээхэн эвгүй байдалд орж байсан байдаг.