2014/01/17

Монгол киноны 80 жилийн ойд зориулагдсан "Гайхамшигт дэлгэц" төслийн trailer

Монгол киноны 80 жилийн ойд зориулагдсан "Гайхамшигт дэлгэц" төслийн ажил үргэлжилсээр байна. Энэхүү төслийг "Монгол кино" нэгтгэл "Монголжин" студи хамтран, дэмжигч байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд монголын киноны түүхэн замналын талаар телевизийн цуврал нэвтрүүлэг, "Тэмүжин" уран сайхны кино хийхээр төлөвлөжээ.

Ингээд уг төслийн нэвтрүүлгийн trailer бэлэн болсонг хүргэж байна. Нэвтрүүлэгийн эхний дугаар сар шинийн битүүний орой цацагдана.