2014/01/16

Despicable Me 3 анимешин ирэх 2017 онд гарахаар боллоо

Universal Pictures кино компани, Illumination Entertainment нар хамтран шинээр 3 анимешин гаргахаар зарлалаа. Үүнд тэдний алдарт анимешин "Despicable Me" анимешины 3 дахь анги орсон байна. 2009 онд гаргасан Despicable Me анимешны эхний анги 69$ сая ам.доллараар бүтээгдэн нийт хагас тэрбум буюу 543$ сая ам.доллар олж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан анимешин болсон бол Despicable Me 2 анимешин өнгөрөгч 2013 онд дэлгэцнээ гаран бас хит кинонуудын жагсаалтанд орсон. Уг анимешинг 76$ сая ам.доллараар бүтээн бараг тэрбумын орлого болох 935$ сая ам.долларыг олсон байдаг. Үүний зэрэгцээ Minions анимешин хийх санааг ч тэд олоод авсан. Тэгвэл ирэх 2017 оны 6-р сарын 30-нд Despicable Me 3 анимешин гарах болсонг албан ёсоор Universal кино компани, Illumination Entertainment мэдэгдлээ.


Мөн 2016 оны 12-р сарын 21-нд албан ёсоор нэрийг нь тогтоогүй Son of Rambow анимешин, 2017 оны 10-р сарын 17-нд How the Grinch Stole Christmas анимешингуудыг гаргах болсоноо зарлалаа.