2014/01/23

DC-н сонирхолтой мэдээллүүд

Удаан хугацаанд нам жим байсан DC компанийнхан энэ 7 хоногт кино ертөнцийг өөрсдийн мэдээллүүдээрээ маш сонирхолтой болгож байна.

Эхнийх нь мэдээж хэрэг үзэсгэлэнт жүжигчин Gal Gadot-н тухай. Түүнийг бид Fast and Furious кинонд дүр бүтээснээр нь сайн мэднэ. Тэгвэл тэрээр DC-н хүчирхэг эмэгтэй Wonder Woman-ий дүрийг бүтээхээр болж гэрээгээ хийсэн байна. Тэрээр DC-тэй 3-н бүрэн хэмжээний бүтээлд хамтран ажиллахаар болжээ.
2-дахь мэдээлэл бол шинээр хийгдэж буй Man of Steel-н ээлжит ангийн гол дүрүүдийн нэг Batman-ий хувцасны тухай. Шинэ төслийн Batman-ий дүрийг жүжигчин Ben Affleck бүтээхээр болсон бөгөөд түүний эхнэр жүжигчин Jennifer Garner Batsuit-н тухай: "Хэзээ ч харж байгаагүй итгэмээргүй хувцас болсон" гэж хэлжээ. Энэ нь мэдээж хэрэг batman-ий үнэнч фэнүүдэд гайхалтай мэдээлэл болж байх шиг байна.
Сүүлийнх нь жүжигчин Stephen Amell. Тэрээр CW телевизийн бүтээл "Arrow" цувралын гол дүрийг бүтээдэг бөгөөд DC-н зүгээс хэрэгжүүлж буй бүрэн хэмжээний төслүүдэд оролцохоор болсон байна.