2014/01/29

Portal Studio-ийн уран бүтээлчид "Буратино" хүүхдийн олон ангит кино бүтээнэ (+ teaser trailer)

А.Толстойн "Алтантүлхүүр ба Буратиногийн адал явдал" зохиолоос сэдэвлэн Portal Studio "Буратино" хүүхдийн олон ангит кино бүтээж байна. Энэхүү кино нь Portal Studio-ийн дэлгэцийн 2 дахь уран бүтээл бөгөөд өмнө нь "Би хайртай хүнтэй" киног үзэгчдэд хүргэж байсан.

"Буратино" олон ангит киноны найруулагчаар Н.Соёлбат ажиллаж, Буратиногийн дүрд залуу жүжигчин Б.Алтангэрэл, аав Карлод М.Нямдорж тоглох ажээ. Одоогоор киноны зураг авалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд ирэх 4-р сарын 20-нд эхний анги бэлэн болгохооор ажиллаж байна.