2014/01/20

Box office: 20140120 Ride Along


1. Ride Along: Өнгөрөгч 7 хоногт: $41.2 сая, нийт: $41.2 сая
2. Lone Survivor: Өнгөрөгч 7 хоногт: $23.2 сая, нийт: $74 сая
3. The NUt Job: Өнгөрөгч 7 хоногт: $20.6 сая, нийт: $20.6 сая
4. Jack Ryan: Shadow Recruit: Өнгөрөгч 7 хоногт: $17.2 сая, нийт: $17.2 сая
5. Frozen: Өнгөрөгч 7 хоногт: $12 сая, нийт: $332.6 сая


6. American Hustle: Өнгөрөгч 7 хоногт: $10.6 сая, нийт: $116.4 сая
7. Devil's Due: Өнгөрөгч 7 хоногт: $8.5 сая, нийт: $8.5 сая
8. August: Osage County: Өнгөрөгч 7 хоногт: $7.6 сая, нийт: 18.2 сая
9. The Wolf of Wall Street: Өнгөрөгч 7 хоногт: $7.5 сая, нийт: $90.3 сая
10. Saving Mr. Banks: Өнгөрөгч 7 хоногт: $4.1 сая, нийт: $75.4 сая


Ride Along

Director: Tim Story
Stars: Ice Cube, Kevin Hart, Tika Sumpter
imdb: 6.8

2005 оны Fantastic Four киноны найруулагч, сүүлд Think Like a Man Инээдмийн киногаа үзэгчдэд хүргэсэн Tim Story-ийн ээлжит инээдмийн кино байна. Энэ удаад 2009 онд Janky Promoters гэх бага төсөвт кинонд тоглосноос хойш киноны гол дүрд тоглоогүй байсан Ice Cube уг киноны гол дүрд тоглосноор онцлог байна. Кинонд хамгаалагч Ben танил цагдаа ах James-тэй хамтран Түүний дүү охин Angela-д таалагдахыг хичээх болно.



The Nut Job

Director: Peter Lepeniotis
Stars: Will Arnett, Brendan Fraser, Liam Neeson
imdb: 5.6

Уг анимешинг Канад, Солонгосын кино уран бүтээлчид хамтран бүтээжээ. Найруулагч Peter Lepeniotis өөрийн 2005 онд бүтээсэн Surly Squirrel богино анимешнаасаа сэдэвлэн The Nut Job бүтээсэн байна. 42$ сая ам.долларын төсөвтэй бүтэж байгаа энэхүү анимешин нь Солонгосын түүхэн дэх хамгийн үнэтэй хамтран бүтээж байгаа анимешин болж байгаа юм байна. Киноны төгсгөлд PSY-ын алдарт Gangnam Style дуу эгшиглэх ажээ.



Jack Ryan: Shadow Recruit

Director: Kenneth Branagh
Stars: Chris Pine, Kevin Costner, Keira Knightley
imdb: 6.7

Адал явдалт, тулаант Jack Ryan: Shadow Recruit киног Орос болон Америкийн кино уран бүтээлчид хамтран бүтээсэн байна. Энэ анги Jack Ryan франчайзийн 5 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарч байгаа нь энэ. Кинонд CIA-ийн залуу шинжээч Jack Ryan нь Оросын талаас АНУ-д эдийн засгийн хохирол учруулахуйц террорист ажиллагаа зохион байгуулж байгааг илрүүлэх болно.



Devil's Due

Director: Matt Bettinelli-Olpin, Tyler Gillett
Stars: Allison Miller, Zach Gilford, Sam Anderson
imdb: 4.3

Supernatural төрлийн аймшгийн кино. Киног шинэхэн кино уран бүтээл Link 80 хамтлагийн гишүүн Matt Bettinelli-Olpin болон Tyler Gillett нар хамтран найруулсан байна. Энэ кино тэдний хувьд анхных нь бүрэн хэмжээний уран сайхны киноны ажил гэж хэлж болно. 7$ сая ам.доллараар бүтсэн Devil's Due одоогийн байдлаар 3.5$ сая ам.долларын орлого олоод байна.



August: Osage County

Director: John Wells
Stars:  Meryl Streep, Dermot Mulroney, Julia Roberts
imdb: 7.4

Academy Award-ийн шагналт Meryl Streep болон Julia Roberts хар инээдэм төрлийн August: Osage County киноны гол дүрд тогложээ. Удахгүй болох 86 удаагийн Academy Award наадамд Best Actress төрөлд Meryl Streep, Best Supporting Actress төрөлд Julia Roberts нар нэр дэвшээд байгаа юм. August: Osage County кино нь Tracy Letts-ийн 2008 онд гаргасан ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна.