2014/01/24

Киноны эр*тик хэсгийг хэрхэн бүтээдэг вэ?

Та Холливудад хийгдэж байгаа кинонуудын эр*тик хэсгийн зургийг “амьдаар” авдаг гэж бодож байна уу? Тэгвэл том эндүүрч. Мэдээж камерын өмнө хагас /даашинз, терко гэх мэтийг тайлах/ нүцгэлэхийг жүжигчин бүсгүй зөвшөөрч болох юм. Харин нууц эрхтэнээ харуулахыг ямар ч од хүсдэггүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэв кино ор хөнжлийн ажлыг харуулсан хэсэгтэй бол, тэр хэсэгт тоглохыг зөвшөөрсөн бол жүжигчин бүсгүйчүүд тусгай өмсгөл зүүдэг аж. Тухайлбал наадаг хөх гэх мэт.
Иймэрхүү наадаг хөх, өгзөг нь жинхнээс ялгарахын аргагүй харагддаг бөгөөд эдгээрийг ашигласан жүжигчид гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн өмнө нүүр улайх хэрэггүй болдог байна.Жишээ нь, ийм “нүцгэн” корсет нь л гэхэд хүзүүнээс бүсэлхий хүртэлхийг далдалдаг, шаардлагатай бол хөлийг тавхай хүртэл ч “өмсгөж” болох гэнэ.

Заримдаа энэхүү зальжин өмсгөл нь биед харшил өгөх тохиолдол байдаг бөгөөд энэ үед жүжигчдийн нүцгэн биеийн хооронд тусгаарласан арьсны өнгө бүхий маш нимгэн наалт ашигладаг ажээ.
Эх сурвалж: http://mnews.mn/news/7/single/15380