2014/01/29

"Анхаар дотор чимээгүй" МУСК албан ёсны trailer, poster

Өнгөрөгч 2013 оны 11-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан Ant Entertainment, Crystal Optic studio-ийн бүтээл "Анхаар дотор чимээгүй" уран сайхны кино 2014 оны 2-р сарын 14-нд буюу гэгээн хайрын өдрөөр олны хүртээл болохоор товлогджээ. "Анхаар дотор чимээгүй" киноны найруулагчаар Н.Отгонбаяр, продюсераар Б.Баянмөнх, Б.Баярмаа нар ажиллаж, зохиолыг Б.Чинбат, П.Ариунбаатар нар бичсэн байна. Дүрүүдэд Э.Батхүү, Ж.Оюундарь, Ж.Бэгзсүрэн, М.Батзориг, Г.Тэргэл, Н.Биндэрьяа нар тоглосон байна.


Уг кинонд зориулан Татар Заяа, A-Cool нарын Үнэтэй дууг үзэгчдэдээ хүргэж байсан тэд монголд анх удаа киноны шүлэгний видеог гарган үзэгчдэд хүргэсэн юм. Үг шүлэгний тайлал үргэлжлэлийг "Анхаар дотор чимээгүй" кинонаас хүлээн авч үзээрэй.