2014/01/23

300: Rise of an Empire шинэ трайлэр

Спартагийн агуу хаан Leonidas болон түүний үнэнч 300 дайчныг оломгүй хүчээр дийлснийхээ дараагаар Персийн хаан Xerxes (Rodrigo Santoro) эзлэн түрэмгийлэх үйл хэргээ үргэлжлүүлж Афин руу жадны үзүүрээ чиглүүлж аян дайнд  морджээ. Хэдийгээр тухайн үеийн хамгийн агуу хааныг тэр дарж чадсан ч түүнийг дайны талбарт Leonidas-с ч дутахааргүй хүчирхэг жанжин хүлээж байсан юм. Тэр бол Themistocles. Газар уснаа зэрэг өрнөсөн дайны үр дүнг энэхүү жанжин өөрчилж, эзлэн түрэмгийлэлд цэг тавьсан түүхтэй.

Энэ бол ирэх оны 3 сарын 7-нд нээлтээ хийх Zack Snyder-ын продюсерлаж, Noam Murro-ын найруулж буй 300: Rise of an Empire киноны үйл явдлын тойм

Тэгвэл тус кино багийнхан ээлжит нэгэн трайлэрээ гаргасаныг та бүхэнд хүргэж байна.