2013/12/10

Зоорь МУСК албан ёсны poster

Зохиолч Ц.Ууганбаярын "Зоорь" аймшгийн өгүүллэг бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа билээ. тус аймшгийн киног Film 13, STS pictures, Zaya'Sh studio, Royal music records бүтээж байгаа бөгөөд найруулагчаар Б.Цогт-эрдэнэ ажиллаж байна. Харин гол дүрүүдэд Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Анужин, Э.Хүслэнт, Б.Анхбаяр, Э.Уянга нар тоглож байна.

"Зоорь" аймшгийн киноны албан ёсны poster гарсанг хүргэж байна. Уг киноны дууг реппер Rockit Bay дуулсан бөгөөд клипны ажил хийгдээд дууссан. Удахгүй үзэгчдийн хүртээл болох юм. Тухайн үед мөн та бүхэндээ хүргэх болно.