2013/12/27

2013 онд хамгийн их орлого олсон Монгол кинонууд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол киноны ашиг орлогын тухай мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээллэдэг болсон. Энэ нь монголын кино уран бүтээлийн чансааг үзэгчдэд ойлгомжтой байхаар харуулах хийгээд кино зах зээлийн ерөнхий хандлагыг тодорхойлоход дөхөмж болох сайн нөлөөтэй юм. Тэгвэл улиран одож буй 2013 онд үзэгчдэд хүрсэн Монгол кинонуудын орлогын хэмжээг хамгийн ихээр нь эрэмбэлэн харцгаая.
  1. Зэрлэг цэцэгсийн хүлэмж 731,045,000 Төгрөг
  2. Микроны босс 503,067,873 Төгрөг
  3. Тагнуулч аав 434,133,000 Төгрөг
  4. Ларьдма 328,160,367 Төгрөг
  5. Ганц бие бүсгүйчүүд 256,794,247 Төгрөг
  6. Зүүдэнд ч оромгүй явдал 234,339,332 Төгрөг
  7. Facebook од 126,861,407 Төгрөг
  8. Голланд сарнай 65,330587 Төгрөг
  9. Хөлтрөг 60,664,847 Төгрөг
  10. Шарталт 56,687,428 Төгрөг
  11. Үхлийн симфони 49,562,224 Төгрөг
  12. Хайрын бэлэг 45,984,137 Төгрөг
  13. Дурлалын гэмт хэрэг 40,152,971 Төгрөг
  14. Муушгийг таван гар тоглох албагүй 38,508,000 Төгрөг
  15. Шөнө дундын яриа 37,438,696 Төгрөг
  16. Кино шиг амьдрал 27,159,908 Төгрөг
  17. Эрэмдэг 17,862,976 Төгрөг
  18. Сайн муу хэрцгий 14,812,661 Төгрөг
  19. The Call 11,195,000 Төгрөг
  20. Шинэ жилийн адал явдал 6,562,433 Төгрөг
  21. Хориотой загвар 2,403,826 Төгрөг
  22. Ганц оноо 1,242,167 Төгрөг
Улаан дөрвөлжин, Ерөнхийлөгчийн туслах, Ану хатан кинонууд 2013 онд гарсан ч ашиг орлогын жагсаалт авдаг болохоос өмнө дэлгэцнээ гарсан учраас орлогыг тооцох боломжгүй болсон байна.

Дээрх орлогын дүн нь кино уран бүтээлчдийн цэвэр ашиг биш бөгөөд тухайн тасалбарын борлуулалтаас кино театрууд өөрсдийн хувиа хасаж кино уран бүтээлчдэд орлого болон очно. Мөн орлогын дүн бутархай дүнтай байгаа нь кино театруудын тасалбарт төлж буй бусад татаасуудаас үүдэлтэй болно.