2013/12/31

2013 оны хамгийн их орлоготой 20 кино

2013 оны хамгийн их орлоготой монгол уран сайхны кинонуудын жагсаалтыг өмнө хүргэсэн. Харин энэ удаад дэлхийн кино зах зээлээс хамгийн их орлого олсон 20 киноны жагсаалтыг хүргэж байна. Киноны boxoffice мэдээллийг түгээдэг BoxOfficeMojo-ийн мэдээллэж байгаагаас харвал эхний 20 кино жагсаалт CG түлхүү орсон кинонууд харагдаж байна. Тэгэхлээр кино үзэгчдийн сонирхол болон киноны хөгжил хаашаа чиглээд байгааг таамаглаж болох юм.
  1. Iron Man 3 - $1,215,439,994
  2. Despicable Me 2 - $918,573,535
  3. Fast & Furious 6 - $788,679,850
  4. The Hunger Games: Catching Fire - $771,484,011
  5. Monsters University - $743,559,607
  6. Man of Steel - $662,845,518
  7. Gravity - $652,394,288
  8. Thor: The Dark World - $627,858,622
  9. The Croods - $587,204,668
  10. World War Z - $540,007,876
  11. Oz the Great and Powerful - $493,311,825
  12. Star Trek Into Darkness - $467,365,246
  13. The Hobbit: The Desolation of Smaug - $426,244,000
  14. The Wolverine - $414,828,246
  15. Pacific Rim - $407,602,906
  16. GI Joe: Retaliation - $375,740,705
  17. Frozen - $363,012,773
  18. Now You See Me - $351,723,989
  19. The Hangover Part III - $351,000,072
  20. The Great Gatsby - $348,840,419

Marvel кино компанийн Iron Man франчайзийн 3 дахь анги Iron Man 3 кино 1$ тэрбум ам.доллар давсан орлого олж цахиур хагалаж байгаа бол мөн Man of Steel, Thor: The Dark World, The Wolverine гэсэн сүпербаатрууд ч мөн хүчтэй байлаа. Харин сүүлд гарсан гэж хэлж болох The Hunger Games: Catching Fire нэлээд эрчтэй байна. Үүний зэрэгцээ анимешин бүтээлүүд ч амжилттай байлаа. Despicable Me 2, Monsters University, The Croods, Frozen гээд гайхалтай анимешнууд 2013 онд төрөн гарчээ.

Хамгийн их орлого олсон кино жагсаалтын 60% нь франчайз киноны үргэлжлэл анги болон гарсан бол эхний 6 байранд орсон кинонууд бүгд өмнө гарсан киноны үргэлжлэл анги байгаагаараа онцлог байна.