2013/12/01

"The Fast and the Furious" киноны од Paul Walker авто ослоор нас барлаа

1998 онд "Meet the Deedles" кинонд гол дүр бүтээж олонд танигдаж, 2001 онд The Fast and the Furious кинонд тоглосноор өөрийн кареераа улам өндөрт гаргаж чадсан жүжигчин Paul Walker 2013 оны 11-р сарын 30-нд  хойд California-д Reach Out Worldwide хэмээх буяны арга хэмжээнд оролцоод буцаж явахдаа авто осолд орж 40 насандаа нас барлаа. Энэ мэдээлэл интернэтээр хүчтэй цацагдаж байсан ч social media-н ээлжит худал мэдээлэл байж болзошгүй учраас хүлээсний эцэст албан ёсоор томоохон сайтууд, түүний найз нөхөд харуусал илэрхийлж эхэлсэн учраас баттай мэдээлэл боллоо.

Энэ талаар түүний хамтрагч Vin Diesel өөрийн Instagram-даа түүнтэй хамт зургаа нийтлээд:
- Анд минь чамайг би маш ихээр үгүйлэх болно. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Бурхад шинэ Angel-г авлаа. Тайван нойрсдоо.
гэжээ.

Paul Walker нас барсан нь The Fast & The Furious  франчайзийн хувьд асар том асуудал үүсч байна. 7-р ангиа хийгээд явж байсан The Fast & The Furious кино цаашид үргэлжлэх үү үгүй юу гэсэн яриа мөн зэрэгцэн босч ирээд байна.