2013/12/19

The Amazing Spider-Man 2 киноны шинэ poster

Sony Pictures кино компани хэдэн 7 хоногийн өмнө The Amazing Spider-Man 2 киноныхаа анхны poster-г дэлгэж байсан. Тэгвэл бас нэгэн шинэ poster-г дөнгөж дэлгээд байна. 2012 онд гаргасан The Amazing Spider-Man киноны poster дээр "Шинэ түүх" (untold story) гэсэн тодотгол үг ашиглаж байсан бол Marc Webb-ийн найруулж буй The Amazing Spider-Man 2 киноны шинэ poster-доо "Түүний агуу талаан эхлэж байна" (His Greatest Battle Begins) гэсэн тодотгол үгийг ашигласан байна.

The Amazing Spider-Man 2 кинонд Peter Parker (Andrew Garfield), Electro (Jamie Foxx)-ийн эсрэг тэмцэх юм. Кино ирэх 2014 оны 5-р сарын 2-нд нээлтээ хийнэ. Сонирхуулахад Sony Pictures кино компани The Amazing Spider-Man 3 киноны талаар яриад эхэлсэн. Одоогоор зохиолыг бичихээр ажиллаж байгаа.