2013/12/15

The Adventures of Tintin киноны шинэ анги The Hobbit цуврал дууссаны дараа гарна

Нэрт найруулагч Steven Spielberg өнгөрөгч 2011 онд Белгийн хүүхдийн зохиолч, зураач Herge-ийн "The Adventures of Tintin" зурагт номоос сэдэвлэн 3D анимешинг үзэгчдэд хүргэсэн билээ. Тус киног хэдийгээр hollywood-н томоохон мэргэжилтэнгүүд гэж хэлж болох Steven Spielberg найруулга дээр нь ажиллаж, Peter Jackson продюсерласан боловч үзэгчдийн хүлээж байсанчлан сайн кино болж чадаагүй. Гэхдээ 100$ - 120$ сая орчим ам.доллараар бүтсэн уг кино хангалттай ашигтай ажиллаж 370$ гаруй сая ам.долларын кино бүтээгчиддээ авчирсан.

Найруулагч Steven Spielberg, продюсер Peter Jeckson нар The Adventures of Tintin киноны зураг авалтын үеээр
Тэгвэл "The Adventures of Tintin" киноны талаар шинэ мэдээлэл гараад байна. Ямартай ч дараагийн ангийг ирэх 2015 оноос хийх төлөвтэй байна. Харин найруулагч, продюсерийн хувьд тэр хоёр шинэ анги дээр найруулагчаар Peter Jackson, продюсераар Steven Spielberg болж байрлалаа сольж үзэхээр шийдээд байгаа гэнэ.

Энэ талаар Peter Jackson-аас түүний The Hobbit: The Desolation of Smaug кино нээлтийн үеээр сэтгүүлчийн асуусан асуултанд тэрээр "Юуны өмнө миний The Hobbit киноны ажил дуусахын хүлээж байна. Би үүний дараагаар л Tintin-ны шинэ ажилруу орно" гэж тэрээр хэлсэн байна.