2013/12/16

Дахин бүтээж буй Tarzan-ы эсрэг талд Samuel L. Jackson зогсоно

Harry Potter цувралын найруулагч David Yates энэ оны эхээр дахин бүтээж буй Tarzan киноны төслийг батлуулаад авсан. Тэрээр хэдэн сарын өмнө жүжигчин Christoph Waltz, Alexander Skarsgard нартай ярилцаж Alexander Skarsgard-ийг гол дүр Tarzan-д Christoph Waltz-ийг Tarzan-ы эсрэг дүрд тоглуулахаар тохиролцон мэдээлэл бий. Харин өнгөрөгч 7 хоногт Variety-ийн мэдээллэж байгаагаар Америкийн иргэний дайны ахмад дайчны дүрд төлөвлөөд байсан Christoph Waltz-ийн оронд жүжигчин Samuel L. Jackson-г сонгох болсон гэнэ.


Өдгөө 64 настай Samuel L. Jackson энэ онд hollywood-д дахин бүтээж буй Oldboy кинонд Chaney-ийн дүрийг бүтээсэн бөгөөд ирэх 2014 онд Captain America: The Winter Soldier, 2015 онд Captain America: The Winter Soldier зэрэг кинонд тоглох шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.