2013/12/17

Шинэ жилийн адал явдал МУСК албан ёсны trailer-г хүргэж байна

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад цөөн хоног үлдээд байна. Энэ мөчид шинэ жилийн хөгжилтэй үйл явдлыг өгүүлэх нэгэн шинэ кино нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Twin Pictures компанийн бүтээл "Шинэ жилийн адал явдал" рамонтик инээдмийн кино 12 дугаар сарын 17-ний өдрийн 17 цагаас "Тэнгис" кино театрт нээлтээ хийнэ. Уг киноны найруулагчаар Г.Бадамрагчаа, продюсераар Батбаатар, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмэд, ерөнхий зураачаар М.Амартүвшин нар ажиллажээ.


Дүрүүдэд дуучин П.Баярцэнгэл, Extacy хамтлагийн охид, Мөрөөдлийн театрын Г.Эрхэмбаяр, Б.Баттөр, Ч.Алтаншагай болон залуу жүжигчин Б.Мишээл, Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал нар тоглосон байна.

Ингээд "Шинэ жилийн адал явдал" уран сайхны инээдмийн киноны албан ёсны trailer-ийг хүргэж байна.