2013/12/03

Шинэ жилийн адал явдал МУСК зураг авалтын зургууд

"Twin Pictures" студи шинэхэн бүтээлээ бэлэн болгоод байна. Тэд "Шинэ жилийн адал явдал" уран сайхны киног үлгэрийн, инээдмийн төрлөөр бүтээжээ. Үлгэрийн төрөлрүү оруулсан нь онцлог болж байгаа болов уу гэж найдаж байна. Тус киноны найруулагчаар сүүлд Цагдаагийн тангараг киног найруулсан Г.Бадамрагчаа, продюсераар Батбаатар ажиллажээ.

"Шинэ жилийн адал явдал" киноны дүрүүдэд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай, залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал, “Дэлхийд дурласан сар”, “Голланд сарнай” зэрэг уран сайхны кинонуудаар танигдсан залуу жүжигчин Б.Мишээл нар тогложээ.