2013/12/12

Rokit Bay - Зоорь OST (audio)

Монголын кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа "Зоорь" уран сайхны аймшгийн киноны ажил дуусах шатруугаа орж продакшны ажлууд хийгдэж эхлээд байна. Өнгөрсөн 7 хоногт албан ёсны poster нь гарсан "Зоорь" киноны дууг чадварлаг реппер Rokit Bay дуулсан нь бас онцлог. Ингээд Rokit Bay-тай хамт эзэнгүй айлын хэн нэгний цогцос булагдсан амсар нь улаанаар будагдсан зоорьлуу орцгооё.

Тус дууны клипны ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.