2013/12/13

Rokit Bay - Зоорь OST (Албан ёсны видео)

Film 13, STS pictures, Zaya'Sh studio, Royal music records хамтын бүтээл зохиолч Ц.Ууганбаярын "Шулмын инээд" туужийн "Зоорь" аймшгийн өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн "ЗООРЬ" уран сайхны аймшгийн кино энэ жилийн хамгийн их хүлээлттэй киноны нэг болоод байна. Шинэ оны кино үзвэрийн эхлэл болж үзэгчдийн хүртээл болох уг киноны дууны албан ёсны видео цацагдаж эхэллээ. Энэхүү дуун дээр чадварлаг реппер Rokit Bay ажилласан нь киноны төрөл, шинж чанартайгаа илүү сайн зохицсон бүтээл болсон байна.

Ингээд Зоорь уран сайхны аймшгийн киноны дууны видеог сонирхоцгооё.


Хөлийн чимээ надад сонсогдож байна
Түжигнэх чимээ шал донсолгож байна
Хүүхний шингэн хоолой сонсогдож байна
Хүүхдийн гүйх чимээ шал донсолгож байна
Байшинд минь хэн нэгэн ирсэн бололтой
Байшингийн шинэ эзэн ирсэн бололтой
Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн бололтой
Гэсэн бодолтой би хэвтэж байнаа
Аяа түүний хаяг Улаанбаатарын хамгийн өндөр байшин далан давхар
Хивсэн доогуур нь тамын хаалга бий онгойлгохыг хүлээнэ шалан дотор
Эртээ урьдын цагт энчээ муу юм болж шивээстэй хүний гарт бусдын хүүрийг олж
Болохгүй зүйл хийсэн гэр бүлийхнийг шалган хөргөгч дотор нь байсан цустай нүүрийг олж
ГАЛ буруутныг бүчиж авчээ, чөтгөр нуранган дээр бүжиж гарчээ
Ядуугийн зовлон энэ гэр бүлийг сохлон адгуус шиг араншин бүрхэж авчээ
Хөлийн чимээ надад сонсогдож байна
Түжигнэх чимээ шал донсолгож байна
Хүүхний шингэн хоолой сонсогдож байна
Хүүхдийн гүйх чимээ шал донсолгож байна
Байшинд минь хэн нэгэн ирсэн бололтой
Байшингийн шинэ эзэн ирсэн бололтой
Эхнэр хүүхэдтэйгээ ирсэн бололтой
Гэсэн бодолтой би хэвтэж байнаа
Зоорь шөнө дундуур чамайг цоо ширтэх юм
Зоорь зочдын цус нөжөөр нь хиртэх юм
Зоорь аймшигтай түүхтэй энэ байшингийн
Зоорь тааралдвал битгий нээ оролгүй тойр
Амсар нь улаанаар будагдсан байна
Хэн нэгний цогцос нь булагдсан байна
Амсар нь улаанаар будагдсан байна
Хэн нэгний цогцос нь булагдсан байна
Шүүрдээд бай !
Шүүрдээд бай !
Шүүрдээд бай !
Шүүрдээд бай !
Амсар нь дээшээ шоронгоос минь чөлөөл
Амьгүй болох бусдыгаа төлөөл
Амсар нь дээшээ шоронгоос минь чөлөөл
Амьгүй болох бусдыгаа төлөөл
Зоорь шөнө дундуур чамайг цоо ширтэх юм
Зоорь зочдын цус нөжөөр нь хиртэх юм
Зоорь аймшигтай түүхтэй энэ байшингийн
Зоорь тааралдвал битгий нээ оролгүй тойр
Амсар нь улаанаар будагдсан байна
Хэн нэгний цогцос нь булагдсан байна
Амсар нь улаанаар будагдсан байна
Хэн нэгний цогцос нь булагдсан байна

"Зоорь" уран сайхны аймшгийн киноны найруулагчаар  Б.Цогт-эрдэнэ, зохиолчоор Ц.Ууганбаяр,  продюсераар Ө.Мөнгөнтулга нар ажиллажээ. Гол дүрүүдэд Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Анужин, Э.Хүслэнт, Б.Анхбаяр, Э.Уянга нар тоглосон байна.