2013/12/02

Оюуны өмчийг хүндэлцгээе

Оюуны бүтээлийг үнэлж, урамшуулж, хүндлэх нь орчин үеийн хүн төрөлхтөний хамгийн эрхэм мөн чанар. Монголчууд бид ч энэхүү зарчимыг мөрдлөг болгон алхам тутамдаа амжилттай хэрэгжүүлж эхэллээ.

Хөгжингүй орнуудын хүн амын амин чухал хэрэглээ болох гурвалсан үйлчилгээ. Тодруулвал IPTV, интернэт, суурин утасны цогц үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн Юнител группын Юнивишн компани оюуны өмчийг дээдлэгч байгууллага гэдгээ батлан харуулсаар байна.

2013 оны 9-р сарын 13-ны өдөр. Юнивишн компани Холливудын "Их Дөрвөл" студи хэмээгддэг Warner Bros. Pictures, Walt Disney Company, Universal Studios, Paramount Pictures –тэй албан ёсны гэрээнд гарын үсэг зурснаар Монголын контентын зах зээлд нэгэн шинэ хуудсыг эхлүүлснийг энд дурьдахгүй өнгөрөхийн аргагүй ээ. Өөрөөр хэлбэл Юнивишн компани видео сайндаа байршуулсанбүх контентуудаа зохиогчийн эрхийн дагуу худалдан авсан гэж хэлж болно.

Тэд дэлхийн бүтээлүүдийг үнэлэхээс гадна Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин тэдний бэлтгэсэн кино, нэвтрүүлэг, тоглолт, зохиомжуудыг ч зохиогчийн эрхийн дагуу албан ёсоор худалдан авч, олон нийтэд хүргэж байгаа билээ.

Холливудын хамгийн сүүлийн үеийн шилдэг бүтээлүүд болох Oblivion, World War Z, Despicable Me 2, Great Gatsby болон Монголын уран бүтээлчдийн Ану хатан, Аравт, Гарал угсаа, Болсон явдал, Доргио долоон эр гэх мэт  дэлгэцийн олон шилдэг бүтээлүүдийг та зөвхөн Юнивишны Видео сангаас хүлээн авч үзэх боломжтой.

Хүний оюун санаанаас урган гарсан биет болон биет бус ямар ч бүтээлийг бид дээдлэн хүндэтгэж, алхам тутамдаа зохиогчийн эрх гэдэг зүйлийг урьтал болгож чадвал үр дүнд нь манай уран бүтээлчдийн чанар, чансаа улам сайжирч, үзэгч олныхоо хүссэн хүлээдэг агуу бүтээлүүдийг туурвиж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хөгжлийн нууц нь оюуны бүтээл