2013/12/27

Энэ оны хамгийн эр*тик, скандал кино "Nymphomaniac" киноны trailer (18+)

Сүүлд 2009 онд арт чиглэлийн "Antichrist" кино, 2011 онд apocalyptic төрлийн "Melancholia" кинонуудыг үзэгчдэд хүргэсэн Данийн кино уран бүтээлч, найруулагч Lars von Trier-ийн 2013 онд бүтээсэн "Nymphomaniac" (NYMPH, MANIAC гэсэн үгсийн нийлбэр) кино нь кино сонирхогчид болон мэргэжлийн шүүмжлэгчдийн хараанд ороод байгаа гэж хэлж болно. Түүний бүтээж буй Nymphomaniac кино нь 2 хэсэг бүхий 8 бүлэг өгүүлэмжтэй драм төрлийн кино юм. Хэдий драм төрлийн боловч энэхүү кинонд нэгэн эмэгтэйн төрөхөөс эхлээд 50 нас хүртлэх с*ксийн амьдралыг илэн далангүй харуулж байгаа нь энэ жилийн хамгийн эр*тик болон scandal-ны кино гэж тодотгоход хүргээд байна.

"Nymphomaniac" кинонд Charlotte Gainsbourg, Stellan Skarsgård, Shia LaBeouf, Jamie Bell, Christian Slater, Connie Nielsen нарын жүжигчид тоглосон. Киноны нээлт өнгөрөгч 25ны өдөр Дани улсад хасалт хийгдсэн хувилбараар хийгдсэн бөгөөд 2014 оны 3-р сард Хойд америкт нээлтээ хийх юм. Үүнээс өмнө 2014 оны 2-р сард Berlin International Film дээр танаагүй хувилбар болох 5.5 цагийн урттай киногаа үзүүлэх ажээ.


Сонирхуулахад кино компани киноныхаа trailer, clip-г youtube-д албан ёсоор суваг нээн байрлуулсан ч тухайн trailer, clip дэх агуулгууд youtube-ын журмыг зөрчсөн учраас youtube-д байршуулах боломжгүй болсон байна. Тиймээс тэд vimeo дээр өөрсдийн албан ёсны trailer, clip-ээ байршуулж байгаа юм байна.