2013/12/27

О.Машбат "Тэмүүжин" туужаараа кино бүтээнэ

"Монголжин” студийн найруулагч О.Машбат АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа "Тэмүүжин" нэртэй тууж бичиж, англи хэлээр хэвлэлтэнд гаргасан байна. Уг туужид Их эзэн Чингис хааны бага насны түүхийг илүү сонирхолтой байдлаар дүрслэн, Бөртэ хатан болон түүний ууган хүү Зүчитэй холбоотой маргааныг эерүүлэх шинэ таамаглал дэвшүүлсэн байна.

Энэ удаад О.Машбат "Тэмүүжин" туужаа эх хэл дээрээ дахин хэвлэлтэнд гаргаж байгаа юм. Улмаар уг туужаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх зорилготой байгаа бөгөөд кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтыг удахгүй хийхээр төлөвлөөд байгаа ажээ.