2013/12/17

Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн кино бүтээгчдийн анхааралд

2013 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зарласан Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаанд тэргүүн байранд шалгарсан  бүтээлээр дэлгэцийн бүтээл туурвих уран бүтээлийн багийн шалгаруулалт зарлаж байна.

Зорилго
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг хэрэгжилтийн хүрээнд 2013 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зарласан Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаанд тэргүүн байранд шалгарсан  бүтээлээр дэлгэцийн бүтээл туурвих уран бүтээлийн баг шалгаруулж санхүүгийн дэмжлэг  үзүүлнэ.

 Хүүхдэд зориулсан кино зохиолын уралдаанд шалгарсан бүтээл:
1.   Хүүхэлдэйн кино зохиолын төрлөөр Хө.Хүчитхарын зохиол “Бага хөлгөн туульс”,
2. Хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолын төрлөөр Ч.Наранцэцэгийн зохиол “Өөр”

 Тавигдах шаардлага
-       Төслийн танилцуулга
-       Уран бүтээл хийгдэх хугацаа , ажлын төлөвлөгөө
-       Санхүүжилтийн төлөвлөгөө , санхүүгийн эх үүсвэрийн баталгаа
-       Төсвийн задаргаа
-       Уран бүтээлийн багийн танилцуулга

 Шалгаруулалт
Шалгаруулалтад оролцогч нь төслөө   2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17.00 цаг хүртэл  Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405  тоотод бүртгүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.

Шалгарсан уран бүтээлийн багт дээрх бүтээлээр дэлгэцийн бүтээл туурвих эрх олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Санхүүжилт  дэмжлэг авахаар шалгарсан баг, төслийн удирдагч Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай 2013 оны 12 дугаар сард багтаан хамтран ажиллах гэрээ байгуулна.

Хүүхэлдэйн кино зохиолын төрлөөр шалгарсан Хө.Хүчитхарын зохиол “Бага хөлгөн туульс”-тай танилцахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолын төрлөөр Ч.Наранцэцэгийн зохиол “Өөр”-тэй  танилцахыг хүсвэл ЭНД ДАРЖ үзнэ үү.

Мэдээллийг 310469 , 70120947 дугаар утсаар лавлана.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ