2013/12/05

Хосбаяр - Гүйгүүл морин (Шарга даага OST)

Busan International Film Festival, Улаанбаатар кино наадмуудад амжилттай оролцсон найруулагч Ч.Хоролдоржийн "Шарга даага" кинонд зориулан бүтээсэн шинэхэн видеог хүргэж байна.

Тус киноны уран бүтээлчид "Шарга Даага" кинондаа зориулан дуучин А.Хосбаяртай хамтран, түүний "Гүйгүүл морин" дуунд шинэ клип бүтээсэн нь энэ. Ингээд моринд хайртай, эх нутагтаа хайртай, дуунд дуртай та бүхэндээ "Гүйгүүл морин" дууг зориулъя.