2013/12/16

Hayao Miyazaki-ийн Kiki’s Delivery Service-ийг япончууд бүрэн хэмжээний уран сайхны кино болгожээ (+trailer)

Анимийн загалмайлсан эцэг Hayao Miyazaki хэдийгээр тэтгэвэртээ гарсан хэдий ч түүний уран бүтээлүүд шинэчлэгдэн бүтээгдсээр байна. Түүний алдарт Princess Mononoke кино зохиолыг нь London theater group албан ёсоор жүжиг болгох эрхийг нь худалдан авч байсан байдаг. Үүний нэгэн адил түүний 1989 онд гаргасан классик бүтээл "Kiki’s Delivery Service" анимешинг бүрэн хэмжээний уран сайхны кино болгох (remake) эрхийг япончууд худалдан авч ирэх 2014 оны 3-р сарын 1-нд уг киногаа дэлгэцнээ гаргахаар болоод байгаа ажээ.


"Kiki’s Delivery Service" бүрэн хэмжээний уран сайхны киноны найруулагчаар Takashi Shimizu ажиллаж байгаа бөгөөд түүний 2002 онд найруулсан "The Grudge" аймшгийн киног нь бид сайн мэдэх юм. Харин Kiki дүрд японы залуу жүжигчин Fuka Koshiba тоглосон байна.