2013/12/03

Хайрын бэлэг МУСК зурагнууд (+funny clips)

Тун удахгүй болох шинэ жилийн баярын бэлэг болгон Метро Медиа Группээс 2013 оны 12-р сарын 6-нд "Хайрын бэлэг" уран сайхны романтик, инээдмийн киногаа нээнэ. "Хайрын бэлэг" киноны найруулагчаар Д.Цогтбаатар, продюсераар Г.Энхбат, зохиолчоор Х.Алтанхад ажилласан. Дүрүүдэд М.Наранмөнх, М.Эрхэмбаяр, Т.Энэрэл, Т.Бэлгүтэй, С.Дамдин, Ц.Төмөрбаатар нар тоглосон байна.

Кинонд Итгэл гэх залуу дурласан бүсгүйгээ өөрийн болгохын тулд түүнд шинэ жилийн гайхалтай, нандин бэлэг өгөх санаа олно. Гэвч бүх зүйл түүний бодсон шиг байсангүй, хүнд хэцүү, хөгжилтэй, айдастай адал явдлын эцсийн мөчид хамгийн гайхалтай бэлэг чухам юу болохыг ойлгох ажээ.



















Мөн тус киноны зураг авалтын үеээр жүжигчдийн хийсэн хөгжилтэй бичлэгийг хүргэж байна.