2013/12/15

Godzilla киноны албан ёсны trailer гарлаа

Продакшн ажлаа эхлүүлээгүй байхдаа teaser trailer-аа алдаж томоохон баг ажиллуулсны эцэст бүх trailer-уудыг боломжит хэмжээгээрээ online-с хааж чадсан Legendary Pictures кино компанийхан Godzilla киноныхаа албан ёсны trailer-аа цацлаа. Японы үлгэр томгийн аймшигт амьтан Godzilla ийнхүү hollywood-д дахин мэндлэж байна.

Энэ удаад киноны найруулагчаар Gareth Edwards ажилласан. Тэрээр өмнө нь 2010 онд Monsters нэртэй independent төрлийн кинон дээр ажиллаж байжээ.
Шинэ poster

Одоогоор мэдэгдэж байгаараар 160$ сая ам.долларын өртөгөөр бүтээгээд буй уг киноны Япон дахь продакшн компаниар алдарт Toho сонгогдсон. Ингээд ирэх 2014 оны 5-р сарын 16-нд 2D болон 3D-р дэлгэцнээ гарах Godzilla киноны trailer-г сонирхоцгооё.