2013/12/15

Frozen анимешны улаан өндөгний баярын нууцууд

Disney болон Pixar-ынхан олон сайхан анимешнууд дээр хамтран ажилласан. Тэд өмнөх олон анимешнууддаа алдартай анимешны дүрүүд болон эд зүйлсийг ямар нэг зүйл болгон оруулсан байдаг. Үүнийг цөөн хэдэн гярхай үзэгчид л олж харсан байдаг нь харамсалтай. Тэгвэл тэдний хамгийн сүүлд бүтээсэн уран бүтээл "Frozen" анимешны зарим нэг нууцийг дэлгэж байна. Энэхүү нууцийг дэлгэхийн өмнөх Frozen анимешныг сайн бүтээл болсон гэж сайшаах нь зүйтэй.

Энэ жилийн зул сарын шилдэг сонголтын нэг болон үзэгчдэд хүрч байгаа "Frozen" анимешинд Disney-ын 2012 онд гаргасан Wreck-It Ralph, 2010 онд бүтээсэн Tangled болон Mickey Mouse-ын дүрүүд нуугдсан байна.

Elsa холоос ирсэн зочдыг хүлээж авч байхад Tangled-ын Eugene Fitzherbert, Rapunzel нар мөн ирсэн байх болно. Эндээс тун төстэй гэж хэлэгдээд байгаа Rapunzel, Elsa нарыг хэр адил болохыг харьцуулж харж болох юм.

Anna-ийн амталж буй чихэр, шокладууд бүгд "Wreck-It Ralph" анимешны Sugar Rush-ийн газар нутаг байна.

Мэдээж Disney-ийн алдарт Mickey Mouse энэ удаад Frozen дээр ирсэн байна. Гэхдээ тэрээр цухас гарч өнгөрөх болно.


Tangled анимешны зураач Lisa Keene киноны нэг зургуудаа Францийн зураач Jean-Honoré Fragonard-ийн "The Swing" зургаас сэдэвлэн бүтээсэн байдаг. Тэгвэл энэхүү бүтээлийг Frozen дээр мөн ашигласан байна.