2013/12/26

Eisenberg, Zuckerberg, Samberg нар

Facebook-н тухай яриаг Mark Zuckerberg, Social Network -гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэ киног бүтээсэн кино багийнхан болон Mark Zuckerberg нар хоорондоо огт хамтран ажиллалгүйгээр уг бүтээл төржээ. Өөрөөр хэлбэл Mark Zuckerberg энэ кинонд ямар ч оролцоогүй байсан гэсэн үг.

Тус киноны зохиолыг бичсэн кино зохиолч Aaron Sorkin хүртэл анх кино зохиолоо бичиж байхдаа залуу тэрбумтантай уулзалгүй шууд бичсэн бөгөөд зохиолч Ben Mezrich-н "The Accidental Billionaires" зохиолоос сэдэвлэн уг киноны зохиол бүтжээ.

Харин гол дүрийн жүжигчний хувьд тэрээр энэ кинонд ямар нэгэн саадгүйгээр шууд сонгогдсон байна. Zuckerberg-г илэрхийлж чадах хүн гэж найруулагч David Fincer-н сонгосон хүнээр Jesse Eisenberg 2009 онд сонгогдож байжээ. Тэрээр энэхүү дүрийг бүтээхдээ Zuckerberg-тэй нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд харин өнгөрөгч бямба гарагт 2 Zuckerberg "Saturday Night Live" шоуны үеэр анх удаа уулзжээ. Ингээд тэрхүү уулзалтыг сонирхуулъя.