2013/12/15

Dawn of the Planet of the Apes киноны анхны poster-ууд

1968 оноос эхтэй эхтэй Мичин гараг (Planet of the Apes) франчайзийг 2001 онд найруулагч Tim Burton дахин бүтээсэн нь энэхүү франчайзийг шинэ түвшинд гаргасан гэж хэлж болно. Улмаар өнгөрөгч 2011 онд буюу 10 жилийн дараа энэхүү киног шинээр "Rise of the Planet of the Apes" нэртэйгээр бүтээсэн юм. Уг кино 93$ сая ам.долларын өртөгтэйгээр бүтээгдэн маш амжилттайгаар нийт 480$ сая ам.долларыг олсон юм. Мөн Rise of the Planet of the Apes кино нь hollywood-д Visual Effects-ийг дахин шинэ түвшинд гаргасан гэсэн тодотголыг авсан юм.


Уг киноны удаах анги "Dawn of the Planet of the Apes" киног 20th Century Fox кино компани ирэх 2014 оны 7-р сарын 11-нд гаргахаар төлөвлөөд байгаа. Харин уг киноны анхны албан ёсны продакшны мэдээллүүдийн эхлэлээр teaser poster-г гаргаад байна. Энэхүү poster-д оюун ухаант Caesar (Andy Serkis) болон бусад мичнүүдийн төрхийг харуулжээ.